БНХАУ-ын дарга Си Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ. Reuters-ийн мэдээлснээр, тэдний яриа хоёр цаг үргэлжилсэн байна.
Уулзалтын үеэр Трамп АНУ, Хятадын харилцаа илүү шударга болсон гэж мэдэгдэж, Вашингтон ийм харилцааг бий болгохыг зорьж байгаагаа хэлжээ. Энэ нь 2026 онд Хятад, АНУ-ын удирдагчдын хийсэн гурав дахь уулзалт болсон байна. Си Жиньпин, Трамп нар өмнө нь 5-р сард Бээжинд хэлэлцээ хийжээ. Харин 9-р сард Си Жиньпин АНУ-д хариу төрийн айлчлал хийх үеэр Вашингтонд дахин уулзсан байна.
Мөн энэ өглөө Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Америкийн удирдагч Путиныг өөрийн найз хэмээн нэрлэж, уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлсэн бөгөөд тэдний яриа ойролцоогоор 40 минут үргэлжилсэн байна.
11-р сарын 19-нд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад, АНУ, Оросын удирдагчдын түүхэн дэх анхны гурван талт уулзалт болох төлөвтэй байна. Хэлэлцээний хөтөлбөрийг урьдчилан тохироогүй боловч зэвсгийн хяналт болон олон улсын аюулгүй байдлын асуудлуудыг хөндөж магадгүй гэж мэдээлжээ.
