“Urban Talk” нэвтрүүлгийн оролцогчид болон санаачлагчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцлоо

0 comments
Urban Talk

“Urban Talk” нэвтрүүлгийн үеэр олон нийтийн ёс зүйд үл нийцэх, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай яриа өрнүүлсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгаж дууслаа. Шалгалтын дүнд холбогдох иргэд болон байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу сахилгын болон санхүүгийн хариуцлага тооцсон байна.

Торгууль болон авсан арга хэмжээнүүд

  • Оролцсон 6 иргэн: Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүр 100,000 төгрөгөөр торгуулав.
  • Санаачлагч Я.Учрал: Нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсны хувьд 1,000,000 төгрөгийн торгууль хүлээлээ.
  • “Учралт каналайзер” ХХК: Хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.

Хэрэг явдлын талаар

“Нэвтрүүлгийн үеэр оролцогчид ‘Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ’ гэх агуулгатай зүйл ярьсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлийг дагуулж, Цагдаа болон Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлэх гол үндэслэл болсон юм.”

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй