“Янгир” төслийн баг говийн бүсэд 99 хөв цөөрөм байгуулах “Би монгол хүн” төслийг эхлүүлээ

0 comments
Би монгол хүн

Дархан цаазат Булган ууланд “Янгир” төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамт олон байгаль хамгааллын чиглэлээр дараагийн томоохон төслөө эхлүүлэхээр боллоо. Тэд 2026 оноос эхлэн гурван жилийн хугацаанд Монгол орны говийн бүс нутагт зэрлэг амьтдыг усны хомсдолоос шалтгаалан харангадаж үхэхээс сэргийлэх зорилготой “Би монгол хүн” төслийг хэрэгжүүлж, нийт 99 хөв цөөрөм байгуулахаар төлөвлөөд байна.

Говийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас шалтгаалан зэрлэг амьтдын ундаалах ургамал, усны эх үүсвэр багасаж, харангадах эрсдэл өндөр байдаг. Төслийн хүрээнд 99 хөв цөөрөм байгуулснаар зэрлэг амьтдын усны хүртээмжийг нэмэгдүүлж, байгалийн эрсдэлээс үүдэлтэй хорогдлыг бууруулах таатай нөхцөл бүрдэх юм.

“Янгир” төслийн үр дүн

Төслийг санаачлагч Д.Мөнхбатын мэдээлснээр, 2023–2025 оны хооронд хэрэгжүүлсэн “Янгир” төслийн хүрээнд дөрвөн удаагийн нутагшуулалтаар нийт 50 толгой янгирыг Булган ууланд амжилттай нутагшуулжээ. Ингэснээр тус уулын янгирын тоо толгой 100-д хүрч, эхний төсөл үр дүнтэйгээр өндөрлөсөн тул дараагийн үе шат болох говийн экосистемийг дэмжих төслийг ийнхүү эхлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй