Балба, Төвдөд болсон гамшгийн үеэр 600 гаруй ажилчин хонгилд гацжээ

0 comments
Балба, Төвдөд болсон гамшгийн үеэр 600 гаруй ажилчин хонгилд гацсан байж болзошгүй байна

Балба болон Төвдийн хилийн бүс нутагт тохиосон хүчтэй үерийн улмаас усан цахилгаан станцын газар доорх хонгилд 600 гаруй ажилчин гацсан байж болзошгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллээ. Аврах багийнхан Тришули голын дагуух усан цахилгаан станцын байгууламжид хүрэхийн тулд уулын нуранги, хад чулууг тэсэлж, хонгил руу агаар шахах ажиллагааг цаг нартай уралдан явуулж байна.

Байгалийн гамшгийн улмаас газар доорх хонгил болон байгууламжуудын байршлыг тогтооход нэн хүндрэлтэй байгаа бөгөөд Австралийн инженер Арнольд Дикс нөхцөл байдлыг “сарны гадаргуу шиг бүх зүйл өөрчлөгдсөн” хэмээн дүрсэлжээ. Хугацаа өнгөрөх тусам ажилчдыг амьд олох найдвар буурч байгаад тэдний ар гэрийнхэн санаа зовж, аврах ажиллагааг эрчимжүүлэхийг шаардсаар байна.

Хохирлын хэмжээ ба олон улсын тусламж

Балбын эрх баригчдын мэдээлснээр үерийн улмаас амиа алдсан хүний тоо 939-д хүрсэн бөгөөд 3,900 гаруй хүн сураггүй хэвээр байна. Үерийн гамшигт Балбын дор хаяж 11 усан цахилгаан станцын төсөл өртөж сүйтгэгджээ.

Сураггүй алга болсон хүмүүсийн дунд усан цахилгаан станцын олон ажилчид багтаж байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаанд Балба, Хятадын цэргийнхэнээс гадна Энэтхэг, Өмнөд Солонгос, Австрали улсын мэргэжилтнүүд хамтран оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй