Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглоно

0 comments
PSY

“Gangnam Style”, “Gentleman”, “That That” зэрэг дэлхийн хэмжээний хит дуунуудаараа танигдсан БНСУ-ын алдарт дуучин, продюсер PSY (Пак Жэ Сан) Монголын үзэгчидтэй анх удаа уулзахаар боллоо. Түүний бүрэн хэмжээний “Super Concert: Special” тоглолт ирэх есдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо болох бөгөөд тоглолт зохион байгуулах албан ёсны шийдвэр гарч, бэлтгэл ажил эхлээд байна.

Тоглолтын зохион байгуулалт ба насны хязгаарлалт

Энэхүү томоохон шоу тоглолтыг “Evandis Entertainment” болон “NW Entertainment” хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд 16-аас дээш насны шаардлага тавьж байгаа бөгөөд 16 насанд хүрээгүй үзэгчдийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн хамт нэвтрүүлэх журмыг мөрдүүлэхээр төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй