Японд өсвөр насныхны амиа хорлолт түүхэн дээд хэмжээндээ хүрэв

0 comments
Японд өсвөр насныхны амиа хорлолт түүхэн дээд хэмжээнд хүрэв

Японд 2025 онд амиа хорлосон нийт иргэдийн тоо түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрсэн ч өсвөр насныхан болон сурагчдын дундах энэхүү үзүүлэлт өссөөр хамгийн дээд цэгтээ хүрсэн болохыг Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Минору Кихара тус улсад эхэлж буй Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх долоо хоногийг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Японы Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2025 онд тус улсад 19,188 амиа хорлолт бүртгэгдсэн нь 1980 оноос хойш статистик хөтөлж эхэлснээс хойш анх удаа 20,000-аас доош буусан байна. Гэвч насанд хүрээгүй иргэдийн амиа хорлолт хоёр жил дараалан нэмэгдэж, 1,082-т хүрсэн байна. Үүнээс бага, дунд, ахлах сургуулийн сурагчид 538-ыг эзэлж байгаа нь мөн түүхэн дэх сөрөг рекорд болов.

Засгийн газраас авч буй арга хэмжээ

Засгийн газраас сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийг дэмжих зэрэг иж бүрэн тусламжийн тогтолцоо болон зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байгааг Кихара тэмдэглэлээ.

Тэрээр: “Хүүхэд, залуучуудын дундах амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн сүлжээгээр дамжуулан зөвлөгөө өгөх үйлчилгээ болон тусламж хэрэгтэй байгаа хүүхэд, залуусыг эрт илрүүлэх идэвхтэй дэмжлэгийг өргөжүүлж байна” хэмээн тайлбарлав. Японы Засгийн газар хэн ч амиа хорлоход хүрэхгүй тийм нийгмийг бүрдүүлэхийн тулд бүх боломжит арга хэмжээг авна гэдгээ амлалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй