Ёкозүна Хошёорюү бэртлийн улмаас Нацү башёг үргэлжлүүлэх боломжгүй болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн Аки башёд 9:0-ээр тэргүүлж байна

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башё эхлээд байна. Тэмцээний эхний өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 10-ны барилдаанд Монгол Улсаас төрөн гарсан зургаа дахь их аварга, мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн Комосүби Такаясүд өвдөг шороодохдоо хүнд бэртэл авчээ.

Тэрбээр барилдаан дууссаны дараа Сүмогийн ордноос тэргэнцэртэй гарч явсан нь хөгжөөн дэмжигчдийнх нь сэтгэлийг ихээхэн түгшээгээд байсан юм. Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, их аваргыг өнөөдөр эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан өнөөдрийн барилдааныг албан ёсоор өнжүүлэх шийдвэр гаргажээ.

Нацү башёгийн эхний өдрийн бусад монгол бөхчүүдийн амжилтыг тоймловол:

  • Киришима Б.Лхагвасүрэн: Өнгөрсөн гуравдугаар сард түрүүлж, Озеки цолоо эргүүлэн авсан тэрбээр энэ удаад өрсөлдөгчөө даваагаар угтлаа.
  • Тахил өргөсөн бөхчүүд: Асахакүрюү Р.Жамъянтогтох, Ошома Б.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёшома Г.Мөнхсайхан нар эхний өдөр өрсөлдөгчдөө тахим өгсөн байна.

Мөн энэ сарын тэмцээний нэгэн таагүй мэдээ нь мэргэжлийн сүмогийн 75 дахь аварга Ооносато болон Украины хүчит бөх, Озеки Аонишики нар бэртэл гэмтлийн улмаас Нацү башёг бүрэн өнжихөөр болсон явдал юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй