Конор Макгрегорын UFC-д эргэн ирж буй анхны тулааны тасалбар 240 секундэд зарагдаж дуусжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Макгрегор

Холимог тулааны (ММА) нэрт тамирчин, Ирландын Конор Макгрегорын UFC-д эргэн ирж буй анхны тулааны бүх тасалбарыг хөгжөөн дэмжигчид нь хормын дотор худалдан авч дуусгажээ.

Тэрээр ирэх долоодугаар сарын 11-нд АНУ-ын Лас-Вегас хотноо болох “UFC 329” тэмцээний үеэр Америкийн тулаанч Макс Холлоуэйтой хүч үзэх юм. Уг тулааны тасалбар худалдаанд гарсан цагаасаа эхлэн ердөө 240 секундын дотор бүрэн зарагдсан байна.

Тэмцээнийг хамгийн урд эгнээнээс үзэх тасалбарын үнэ 43,000 ам.доллар байсан бол цэнгэлдэхийн хамгийн дээд давхрын хамгийн хямд тасалбар нь 600 ам.доллароос эхэлжээ. Одоогоор тасалбарууд дамчдын гарт их хэмжээгээр орсон бөгөөд тэд хамгийн доод үнийг 1,500 ам.доллароос эхлүүлэн дамлан худалдаалж байна.

Макгрегор хамгийн сүүлд 2021 оны зун Америкийн Дастин Порьед техникийн нокаутаар ялагдсанаас хойш тулалдаагүй юм. Тухайн тулааны үеэр тэрээр хөлөө хугалж, хүнд бэртэл авснаасаа хойш октагонд дахин гараагүй байсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй