“Зун орсон цас” мюзиклийн тасалбар 1,000 ам.долларт хүрч байсан түүх ба 20 жилийн ойн дахин нээлт

0 comments
Зун орсон цас

20 жилийн өмнө буюу 2006 оны хоёрдугаар сарын 14-нд УДБЭТ-т нээлтээ хийж байсан “GUYS” хамтлагийн “Зун орсон цас” мюзиклийн VIP тасалбар 1,000 ам.доллароор худалдаалагдаж, Монголын энтертайнмент салбарт урьд хожид байгаагүй рекорд тогтоож байв. Тухайн үед дэлхийн алдарт Бродвейн (Broadway) мюзиклийн тасалбар дунджаар 100 орчим ам.долларын үнэтэй байсан үетэй харьцуулахад энэ нь зоримог маркетингийн шийдэл байлаа.

Түүхэн рекорд ба тоглолтын амжилт

Валентины баярын нээлтийн тоглолтыг тухайн үеийн нэр нөлөө бүхий 6 бизнесмен хосдоо зориулан 1,000 ам.доллароор худалдан авч, нийт 12 үзэгчид тусгайлан зориулж хүндэтгэлийн суудлаас толилуулж байжээ.

Тус мюзиклийн талаарх онцлох баримтууд:

  • Тоглолтын байршил ба давтамж: УДБЭТ-д 7 удаа, Соёлын төв өргөөнд (СТӨ) 3 удаа, “UB Palace”-д 1 удаа тус тус тоглогдож олон нийтэд хүрсэн.
  • Үндсэн тасалбарын үнэ: Нээлтийн тусгай тоглолтын дараагаас тасалбарыг 24,700 төгрөгөөр худалдаалж, өргөн үзэгчдийг хамруулсан.
  • Бүтээлийн үнэ цэнэ: Монголын орчин үеийн урлагийн түүхэнд анхны томоохон мюзиклүүдийн нэг болж үлдсэн.

20 жилийн ойн хүрээнд IPTV, OTT платформоор цацагдаж эхэллээ

Монголын анхны мюзиклүүдийн нэг болох энэхүү бүтээлийн 20 жилийн ойд зориулан 2026 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн IPTV болон OTT платформуудаар дамжуулан дижитал хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй