Бельгийн блогчин Астрид Коппенс “For the girls & the gays” шоуны үеэр Их Британийн жүжигчин Орландо Блумтой романтик харилцаанд орж байснаа хүлээн зөвшөөрсөн тухай HLN портал мэдээлэв.
Коппенсийн ярьснаар тэрээр Блумтой нэгэн үдэшлэг дээр танилцаж, тэндээсээ блогчин бүсгүйн гэр рүү хамт явжээ. Тэнд тэд бүжиглэж, үнсэлцсэн байна. Хожим нь тэрээр Блумыг тухайн үед загвар өмсөгч Миранда Керртэй харилцаатай байсныг олж мэдсэн бөгөөд жүжигчнийг “заваан араар тавигч” хэмээн нэрлэжээ.
“Би маш эвгүй байдалд орсон. Түүнийг Керртэй хамт байгаа эсэхийг Google-ээс хайж үзсэн. Бусдын харилцааг салгагч болохыг хүсээгүй учраас надад үнэхээр эвгүй санагдсан” хэмээн блогчин бүсгүй хуваалцжээ.
Миранда Керр жүжигчин Орландо Блумтой 2010-2013 оны хооронд гэрлэсэн байжээ. Супермодель болон жүжигчин нар Флинн Кристофер Блэнчард Коупленд Блум хэмээх дундын нэг хүүтэй юм.
Миранда Керр 2017 оноос хойш тэрбумтан, Snapchat-ийг үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй гэрлэн амьдарч байна. Хосууд Харт, Майлз, Пьер гэх гурван хүү өсгөн хүмүүжүүлж байгаа аж.

1 comment
Алдартай хүмүүсийн амьдрал очиж очиж сонирхолтой юм аа