113 ба 114 настай дэлхийн хамгийн өндөр настай эрчүүд урт наслах нууцаа хуваалцжээ

0 comments
Дэлхийн хамгийн өндөр настай эрчүүд урт наслах нууцаа хэлжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хоёр эр төрсөн өдрөөрөө бие биедээ мэндчилгээний ил захидал илгээжээ.

Bild-ийн мэдээлснээр, Бразилд амьдардаг 114 настай Жуан Маринью Нету нь дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй бол Австралид амьдардаг 113 настай Кен Викс насны үзүүлэлтээр түүний дараа ордог. Тэд нэг өдөр буюу 10-р сарын 5-нд, нэг жилийн зайтай төрсөн байна.

Ийнхүү бие биедээ мэндчилгээ хүргэх санааг Кений амьдардаг Австралийн асрамжийн газрын ажилтнууд гаргажээ. Асран хамгаалагчид болон гэр бүлийн гишүүд нь хоёр өндөр настанд мэндчилгээгээ солилцоход тусалсан байна.

Жуан Маринью Нету: 114 наслахын нууц

Жуан 1912 оны 10-р сарын 5-нд фермерийн гэр бүлд төржээ. Дөрвөн настайгаасаа аавдаа талбайн ажилд тусалж, мал маллан, жимс түүдэг байсан байна. Тэрээр долоон хүүхдийн эцэг, 22 ач, зээгийн өвөө болжээ. Мөн 15 гуч, гурван жичтэй.

Жуан урт насалсныхаа нууцыг өөрийг нь хүрээлдэг сайн хүмүүс болон гэр бүл нь үргэлж дэргэд нь байдаг гэдгийг мэдэрч амьдардагтайгаа холбон тайлбарласан байна.

113 настай Кен Викс хүүгээсээ ч урт насалжээ

Кен Викс 1913 оны 10-р сарын 5-нд Австралид төрсөн. Тэрээр амьдралынхаа турш фермер, барилгачин, ачааны болон автобусны жолооч, радио засварчин, дэлгүүрийн эзэн, автомашины худалдаачин зэрэг олон ажил хийжээ. Тэр хоёр хүүтэй байсан ч нэг нь хэдийн нас барсан байна.

Кен 105 насандаа асрамжийн газарт шилжсэн ч өнөөдрийг хүртэл ороо өөрөө хурааж, хувцсаа сонгон, өдөр тутмын хэрэгцээнийхээ ихэнхийг бие даан зохицуулдаг аж.

Түүний хэлснээр, шударга зан болон өөдрөг сэтгэл урт наслахын гол нууц юм. Жуан, Кен хоёр хоёулаа Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнө төржээ.

Жуан дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй боловч дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн жагсаалтад аравдугаарт бичигддэг. Учир нь түүнээс өндөр настай есөн эмэгтэй бий.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн нь Их Британийн Этель Катерхэм юм. Эмэгтэйчүүд дунджаар эрэгтэйчүүдээс тав орчим жил урт насалдаг тул урт наслалтын дээд амжилт тогтоосон эмэгтэйчүүдийн тоо илүү байдаг.

8-р сарын 21-нд Этель Мэй Катерхэм 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болсон байна. Түүний амжилтыг 2025 онд Гиннесийн амжилтын номд албан ёсоор бүртгэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй