Нас барснаас нь хойш нэг өдрийн дараа авсанд байсан эмэгтэй ухаан оржээ

0 comments
Хэбэй

Хятадын хойд хэсгийн Хэбэй мужид 70 настай эмэгтэйг ард гэр нь нас барсанд тооцсоноос хойш нэг өдрийн дараа авсан дотроо ухаан оржээ. Энэ талаар The Star хэвлэлд мэдээлсэн байна.

Өндөр настан олон жилийн турш тархины тромбоз өвчнөөр шаналж, хорт хавдартай тэмцэж байжээ. Эмч нар хавдрыг цаашид эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасны дараа гэр бүлийнхэн нь түүнийг хөнгөвчлөх асаргаа хийхээр гэрт нь авчирсан байна. Есдүгээр сарын 8-нд ойр дотнынхон нь түүний амьд байгаа шинж тэмдгийг илрүүлээгүй тул бусад хотоос хамаатан садан нь ирж салах ёс гүйцэтгэх хүртэл цогцсыг нь хадгалахын тулд хөргүүртэй авсанд хийжээ.

Дараагийн орой нь бэр нь авсан дотроос сулхан ёолох дуу сонсжээ. Өндөр настанг даруй авснаас гаргасан бөгөөд есдүгээр сарын 11 гэхэд тэрээр бүрэн “амилан”, ухаан орсон байна. Тэрээр биеийн байдал нь маш хүнд, хоол унд идэж ууж чадахгүй байсан ч нүдээ нээж чадаж байв. Гэвч тухайн шөнөдөө тэрээр нас барж, есдүгээр сарын 13-нд түүнийг оршуулжээ.

Эмч нарын үзэж байгаагаар энэ нь “хуурмаг үхэл” буюу амин үзүүлэлтүүд нь бараг тодорхойлогдохооргүй түвшинд хүртэл буурдаг комын байдалтай холбоотой байж болзошгүй юм. Ийм үед амьсгал болон зүрхний цохилт бараг мэдрэгдэхгүй, бодисын солилцоо удааширч, хүн гүн комад ордог байна.

Энэ явдал Хятадын нийгмийн сүлжээнд ширүүн хэлэлцүүлэг дагуулжээ. Олон хүн гэр бүлийнхэн нь эмэгтэйг авсанд хийж, оршуулгад бэлтгэхийн өмнө эмнэлгээс нас барсны албан ёсны гэрчилгээ авах ёстой байсан гэдгийг онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй