Кенид 190 хүүхдийн амийг хөнөөсөн сектийн удирдагчид цаазын ял оноохыг шаарджээ

0 comments 1 үзэлт
Маккензи

Кенийн прокурорууд тус улсын зүүн өмнөд хэсгийн Шакахола ойд шашны сектийн 191 дагалдагч, тэдний дотор 190 хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон номлогч Пол Маккензид цаазын ял оноохыг шүүхээс шаарджээ. Энэ талаар Eastleigh Voice мэдээлсэн байна.

Момбасагийн Дээд шүүхийн хуралдааны үеэр Ерөнхий прокурорын орлогч Жами Ямина үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдал болон амь үрэгдсэн хүмүүсийн тоог харгалзан үзвэл Маккензид цаазын ял оноох нь хамгийн тохиромжтой шийтгэл гэж мэдэгджээ.

Кенийн Дээд шүүх 10-р сарын 19-нд Маккензи болон өөр 28 хүнийг сектийн дагалдагчдын амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Нийт 29 яллагдагчид оноох эцсийн ялыг шүүх 11-р сарын 6-нд тогтоохоор төлөвлөжээ.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, Маккензи дагалдагчдаа Есүс Христтэй уулзахын тулд хоолноос татгалзахыг уриалдаг байсан бөгөөд түүний хамсаатнууд хүмүүсийг суурингаас гарах боломжгүй болгож байжээ. 2023 оноос хойш Шакахола ойгоос 400 гаруй хүний шарил олдсон байна.

Бусад яллагдагчдад бүх насаар хорих ял шаарджээ

Прокурорууд өөр 27 яллагдагчид бүх насаар нь хорих ял оноохыг мөн шаардсан байна. Хэрэв шүүх бүх насаар хорих ял оноохгүй бол хүн амины хэрэг тус бүрээр урт хугацааны хорих ял тогтоохыг прокурорын тал санал болгожээ.

Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын байгууллагатай тохиролцоо байгуулсан Энос Аманья Нгалагийн хувьд нөхөн сэргээх хөтөлбөр бүхий тусгай журмаар ял тогтоохыг санал болгосон байна. Ингэхдээ өмнө нь санал болгосон 11 жилийн хорих ял болон түүний цагдан хоригдсон хугацааг харгалзан үзэх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй