2026 оны ДАШТ-ээс хамгийн их орлого олох хөлбөмбөгийн клуб хэн бэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ДАШТ

Английн “Манчестер Сити” клуб ФИФА-гаас ДАШТ-ий оролцооны төлөө олгодог санхүүжилтээр дараалан гурав дахь удаагаа дэлхийн клубуудыг манлайлахаар боллоо. Энэ тухай The Athletic мэдээлэв.

Рекорд амжилт тогтоосон санхүүжилтийн сан

2026 оны ДАШТ-ий Клубуудын урамшууллын хөтөлбөрийн (Club Benefits Programme – CBP) нийт сан нь рекордын 355 сая ам.доллар-т хүрсэн бөгөөд энэ нь Орос болон Катарт болсон өмнөх хоёр ДАШТ-ийхээс 70%-иар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү санг дараах байдлаар хуваарилна:

  • 250 сая ам.доллар: Шигшээ тэмцээнд тоглогчид нь оролцсон клубуудад,
  • 100 сая ам.доллар: Урьдчилсан шатны тоглолтуудад тоглогчид нь оролцсон клубуудад,
  • 5 сая ам.доллар: Клубүүдийн хөлбөмбөгийн хөгжилд зориулагдах аж.

Хамгийн өндөр орлого олох клубууд

The Athletic-ийн тооцоолсноор, “Манчестер Сити” нь тэмцээний сүүлийн шатанд (шигшээ тоглолт болон 3-р байрын төлөөх тоглолт) шалгарсан 6 тоглогчийнхоо ачаар ойролцоогоор 4.4 сая ам.доллар олох аж. Тэдгээр тоглогчид нь:

  • Райан Шерки (Rayan Cherki – Франц)
  • Марк Гехи (Marc Guéhi – Англи)
  • Нико О’Рейли (Nico O’Reilly – Англи)
  • Джон Стоунз (John Stones – Англи)
  • Джеймс Траффорд (James Trafford – Англи)
  • Родри (Rodri – Испани) нар юм.

Хоёрдугаар байранд 2022 оны адил “Барселона” (3.9 сая ам.доллар) оров. Каталоны багаас тэмцээний өөр өөр шатанд нийт 16 тоглогч оролцжээ.

Шилдэг 5 клубт:

  1. “Манчестер Сити” — $4.4 сая
  2. “Барселона” — $3.9 сая
  3. “Бавария” — $3.4 сая
  4. “Арсенал” — $3.3 сая
  5. “Пари Сен-Жермен” — $3.2 сая

Нийтдээ CBP хөтөлбөрийн дагуу дэлхийн 451 клуб ФИФА-гаас санхүүжилт авах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй