2026 оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
2026 оны чөлөөт бөхийн ДАШТ Казахстанд болно

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос (ДБНХ) 2026 оны сонгомол барилдаан болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) зохион байгуулах улсыг албан ёсоор өөрчилж, Казахстан руу шилжүүлснээ зарлалаа. Уг нь тус нэр хүндтэй тэмцээн Ойрх Дорнодын Бахрейн улсад болох тов гарчихсан байсан юм. Гэвч АНУ болон Иран улсуудын хооронд үүсээд буй дайны нөхцөл байдал, зөрчлөөс шалтгаалан тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү зохион байгуулагч орныг яаралтай сольжээ.

Тэмцээн болох хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд төлөвлөгөөний дагуу хөшгөө нээнэ. Энэ удаагийн ДАШТ-ийг хүлээн авах улс болон талбайн тухай онцлох баримтуудыг дурдвал:

  • Түүхэн туршлага: Казахстаны нийслэл Астана хот нь 2026 оны тэмцээнээс өмнө буюу 2019 онд Нур-Султан нэртэй байхдаа тус тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
  • Тэмцээний талбар: Дэлхийн шилдгүүдийн барилдаан нийт 12 мянган хүний багтаамжтай, орчин үеийн шийдэл бүхий “Baris Arena” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй