Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд бичигдэх хамгийн ахмад 7 тоглогч

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Роналду

Орчин үеийн анагаах ухаан, спорт технологи, хооллолтын нарийн дэглэмийн ачаар хөлбөмбөгчид 40 нас хүрсэн хойноо ч дээд түвшинд гайхалтай тоглож чаддаг болсныг энэ удаагийн ДАШТ бэлхнээ харуулж байна. Нас бол зүгээр л тоо гэдгийг баталж, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ногоон талбайд ур чадвараа гайхуулахаар бэлтгэж буй 40-өөс дээш насны долоон домогт тоглогчийг танилцуулж байна.

ДАШТ-д зодоглох ахмадуудын үзүүлэлт

  • Крэйг Гордон (43 нас, 5 сар) — Шотланд / Хаалгач: Английн “Сандерленд”, Шотландын “Харт” багт тоглож байсан. Карьертаа анх удаагаа ДАШТ-ий тайзнаа гарна.
  • Криштиану Роналду (41 нас, 3 сар) — Португал / Довтлогч: Саудын Арабын лигт анхныхаа цомыг өргөсөн. Түүний хувьд карьерынхаа 6 дахь ДАШТ-дээ оролцож буй түүхэн амжилт юм.
  • Гильермо Очоа (40 нас, 10 сар) — Мексик / Хаалгач: Дэлхийн аваргын тэмцээнүүдийн жинхэнэ амьд домог. Тэрбээр мөн л 6 дахь ДАШТ-дээ оролцоод зодог тайлахаа зарласан.
  • Лука Модрич (40 нас, 8 сар) — Хорват / Хагас хамгаалагч: Нас ахисан ч энэ жил Италийн “Милан” багт гялалзсан тоглолтыг үзүүлсэн. Тав дахь ДАШТ-дээ зодоглоод зодог тайлах магадлалтай байна.
  • Мануэль Нойер (40 нас, 2 сар) — Герман / Хаалгач: Орчин үеийн хөлбөмбөгийн тактикийг өөрчилсөн шилдэг хаалгач. Карьерынхаа тав дахь ДАШТ-дээ ирж байна.
  • Эдин Жеко (40 нас, 2 сар) — Босни ба Херцеговина / Довтлогч: Эх орныхоо үндэсний баатар. Тэрбээр шигшээ багаа ДАШТ-ий эрх авахад гол үүрэг гүйцэтгэж, манлайлсан.
  • Voxinya (40 нас) — Кабо-Верде / Хаалгач: Кабо-Вердегийн найдвартай хана. Тэрбээр 2012 оноос хойш өнөөг хүртэл шигшээ багтаа тууштай зүтгэж байна.

Залуу тамирчдаас дутахааргүй эрч хүч, арвин их туршлагаар зэвсэглэсэн эдгээр ахмад дайчдын тоглолт энэ жилийн ДАШТ-ий хамгийн сонирхолтой, дурсамжтай үзүүштэй хэсэг байх нь дамжиггүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй