Бекхэмынхан ууган хүүтэйгээ зөрчилдөж буй энэ үед бага хүүгийнхээ төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бекхэмы

Дизайнер Виктория Бекхэм болон хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нар ууган хүү Бруклинтайгаа үүссэн зөрчилдөөний дунд бага хүү Крузынхаа төрсөн өдрийг урьдчилан зохион байгуулжээ. Энэ талаар Daily Mail хэвлэл мэдээлснийг Medee.news уламжлав.

Виктория, Дэвид нар 2-р сарын 20-нд тохиох Крузын 21 насны ойг угтан “The Maine” зочид буудалд үдэшлэг зохион байгуулжээ. Арга хэмжээний сэдэв нь “The Beatles хамтлагийн хэв маягтай томоохон бүжигт цэнгүүн” байв. Зочдын дунд оддын бүх ойр дотны төрөл төрөгсөд байсан боловч хүү Бруклин Бекхэм болон түүний эхнэр Никола Пельтц-Бекхэм нар харагдсангүй.

Дизайнер Виктория өөрийн Instagram хуудснаа үдэшлэгийн зургуудыг нийтэлж, Крузад хайртайгаа олон нийтэд илэрхийлжээ. “Крузын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэж байна. Бид чамдаа маш их хайртай” гэж Бекхэм бичсэн байна.

Өнгөрсөн 1-р сарын 20-нд Бруклин Бекхэм хэд хэдэн Stories нийтэлж, эцэг эхийгээ хэт их хяналт тавьдаг хэмээн буруутгасан юм. Тэрээр эцэг эхээ жаргалтай гэр бүлийн дүр төрхийг бүрдүүлэхийн тулд сэтгүүлчдэд зориуд ханддаг байсан гэж мэдэгджээ. Үүнээс гадна, төрөл төрөгсөд нь түүний эхнэр Никола Пельтцтэй харилцах харилцааг нь бүхий л аргаар сүйтгэхийг оролдсон гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа алдартнуудын хүү эцэг эхдээ зориулан хийлгэсэн шивээснүүдээ арилгуулсан нь тодорхой болсон. Бруклин Бекхэмийн гар дээр өмнө нь “аав” гэсэн үг сийлсэн зангуу хэлбэртэй том шивээс байсныг сэтгүүлчид анзаарчээ. Түүний доор “Хайртай шүү, Баст” (хөлбөмбөгчний ууган хүүдээ өгсөн хоч) гэсэн бичиг байсан юм. Оддын хүрээллийн эх сурвалж The Sun хэвлэлд мэдээлснээр, хүү нь шивээснийхээ загварыг өөрчилсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй