АИ92 бензиний үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлш 150 төгрөгөөр хямдарлаа

0 comments 171 үзэлт
АИ92

Оросын Холбооны Улсын “Роснефть” болон бусад нийлүүлэгч компаниудаас ирсэн долоодугаар сарын хилийн үнийн өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсад шатахууны үнийн зохицуулалт хийхээр боллоо. Шинэчилсэн үнийн өөрчлөлтийг 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэв.

Шатахууны үнийн шинэ зохицуулалт:

  • АИ92 автобензин: Литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдэв.
  • Дизель түлш: Литр тутамд 150 төгрөгөөр буурав.

Хилийн үнэ ба импортын хамаарал

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортынхоо 97 хувийг ОХУ-аас авдаг. Олон улсын нөхцөл байдал болон ОХУ-ын дотоодын зах зээлийн өөрчлөлтийг бодитоор үнэлж, дотоодын шатахууны хангамжийг тасралтгүй, тогтвортой байлгах үүднээс аж ахуйн нэгжүүд ийнхүү үнээ шинэчлэн тогтоож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй