Netflix-ийн алдарт “Single’s Inferno” реалити шоуны гуравдугаар улирлын оролцогч, БНСУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин И Гван Хи (Lee Gwan-hee) ирэх наймдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирэхээр боллоо.
Тэрбээр өөрийн харьяалагддаг БНСУ-ын дээд лигийн багийн хамт Монголын багтай нөхөрсөг тоглолт хийх юм.
“Summer Slam 2026” нөхөрсөг тоглолт болно
Монголын сагсан бөмбөгийн “SG Apes” баг БНСУ-ын дээд лиг (KBL)-ийн “Seoul Samsung Thunders” багтай нөхөрсөг тоглолт хийхээр албан ёсоор товложээ.
- Тэмцээний нэр: Summer Slam 2026
- Хэзээ: 2026 оны наймдугаар сарын 1-нд
- Хаана: “MBank Arena”-д
Уг тоглолтод зочлон тоглох “Seoul Samsung Thunders” багийн бүрэлдэхүүнд И Гван Хи багтсан бөгөөд тэрбээр багийнхаа хамт Монголын талбайд гарч тоглох юм.
Азийн хүчирхэг лигийн багийг эх орондоо үзэх боломж
Энэхүү тоглолтод хоёр багийн хамгийн шилдэг тоглогчид оролцох бөгөөд Монголын сагсан бөмбөг сонирхогчид Азийн хамгийн хүчирхэг лигүүдийн нэг болох Солонгосын KBL-ийн багийг эх орондоо шууд үзэж сонирхох ховор боломж бүрдэж байна.
И Гван Хи нь “Single’s Inferno” шоунд оролцож дэлхий дахинд танигдахаасаа өмнө Солонгосын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн туршлагатай, алдартай хамгаалагчдын нэг байсан юм. Түүний спорт болон энтертайнмент салбарт гаргасан амжилт нь Монголын үзэгчдийн дунд ч ихээхэн хүлээлт үүсгээд байна.