Өнөөдөр эхэлсэн пара наадмын таеквондогийн тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдөгчдөө дараалан ялж, шигшээ тулаанд өрсөлдөх эрхээ өвөртөллөө. Тэрбээр хагас шигшээ хүртэлх тоглолтуудад өрсөлдөгч тамирчдадаа нэг ч үе алдалгүй итгэл төгс ялалт байгуулсан байна.
Алтан медалийн төлөөх тулаан
У.Сүрэнжав шөвгийн наймын шатанд тамирчин Риа Юүлиантиг 2:0-ээр буулган авсан бол хагас шигшээд Азийн наадмын аварга, БНХАУ-ын тамирчин Шиан Шаог мөн 2:0 харьцаатайгаар яллаа. Ингэснээр тэрээр аваргын алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Умида Мамараджабоватай хүч үзэхээр тунаж үлдээд байна.
Эрэгтэйчүүдийн 58 кг-ын жингийн үр дүн
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Монголын тамирчин Х.Темирбек мөн дэвжээнд гарч өрсөлдлөө. Гэвч тэрбээр Ираны тамирчин Мохаммада Хассанпоурт ялагдсанаар цааш өрсөлдөх боломжгүй болж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
