The MongolZ шинэ бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны тоглолтоо хийнэ

0 comments
The MongolZ шинэ бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны тоглолтоо хийнэ

“The MongolZ” болон “BC.Game” багуудын оролцож буй CS2 тэмцээнүүд өнөөдөр эхэлж байна. The MongolZ баг Сербийн Белград хотод зохион байгуулагдаж буй 100 мянган ам.долларын шагналын сантай “1win Private Club S2” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 17:00 цагаас Alliance багийн эсрэг хийнэ.

“1win Private Club S2” тэмцээнд нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд The MongolZ-ийн хувьд Nin9-ийг бүрэлдэхүүндээ нэгтгэснээс хойших анхны албан ёсны тэмцээн болж байна.

Тиймээс Alliance-тай хийх тоглолт нь шинэ бүрэлдэхүүний анхны сорилт болох юм.

Харин “BC.Game” баг Румыны Бухарест хотод зохион байгуулагдаж буй “DraculaN S7” тэмцээнд оролцож байна. 35 мянган ам.долларын шагналын сантай, 24 баг өрсөлдөх тус тэмцээнд BC.Game өнөөдөр 17:00 цагаас Drama багтай тоглоно.

The MongolZ цаашид ч 1xBet-тэй хамтын ажиллагааны хүрээнд тэмцээнүүдэд оролцох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй