АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн Б.Түвшин ахална

0 comments
Б.Түвшин

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Түвшинг сонгожээ. Бүлгийн даргын сонгуульд 41 гишүүн оролцсоноос Б.Түвшин 24 гишүүний санал авсан талаар одоогийн бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлсэн байна.

О.Цогтгэрэл намын ажилд төвлөрөхөөр хүсэлтээ өгчээ

О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хоёр парламент дамнан тав дахь жилдээ ажиллаж байгаагаа онцолж, цаашид намын ажилд төвлөрөх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тайлбарлав.

Тэрбээр “Миний хувьд намын ажилд төвлөрч ажиллах зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг намын гишүүд маань хүлээн авч сонгууль явуулсан” гэжээ.

Б.Түвшин 24 гишүүний санал авчээ

О.Цогтгэрэлийн мэдээлснээр, бүлгийн даргын сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Түвшин 41 гишүүний 24-ийнх нь саналыг авч сонгогдсон байна. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг Б.Түвшин ахлахаар болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй