Найруулагч Б.Чингүүний “Dzud” уран сайхны кино Шведийн Стокхольм хотод найм дахь жилдээ зохион байгуулсан “City Film Festival Stockholm” кино наадмаас шилдэг уран сайхны киноны шагнал хүртжээ.
Тус кинонд хүн, амьтан, байгаль орчны харилцаа болон өвлийн хатуу ширүүн нөхцөл дэх амьдралын тэмцлийг өгүүлдэг.
Олон улсын наадмуудаас амжилт үзүүлжээ
“Dzud” кино 2026 онд хэд хэдэн олон улсын кино наадамд оролцож, амжилт үзүүлсэн байна.
- Долдугаар сард Туркийн “Anatolia International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарсан
- Унгарын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарсан
- Наймдугаар сард “New York Movie Awards 2026”-аас шилдэг кино, гранпри шагнал хүртсэн
- Италийн Милан хотод болсон “Milan Independent Film Festival”-ийн шилдэг киногоор шалгарсан
Ийнхүү “Dzud” кино олон улсын кино наадмуудаас дараалан шагнал хүртэж байна.
