АНУ-д 50 жил хоригдсон ялтны цаазаар авах ялыг цуцалжээ

0 comments
Уильяма Томпсона

Флорида мужийн захирагч Рон ДеСантис 50 жилийн өмнө хүн амины хэрэгт буруутгагдсан 74 настай Уильям Томпсоны цаазаар авах ялыг цуцалжээ. Энэ талаар New York Post (NYP) мужийн захирагч хорих ангийн даргад илгээсэн захидлаас эш татан мэдээлсэн байна.

Тус хэвлэлийн мэдээлснээр, цаазаар авах ялыг гүйцэтгэхээс ердөө тав хоногийн өмнө шийдвэрийг цуцалжээ. Яагаад ийм шийдвэр гаргасныг албан ёсоор тайлбарлаагүй байна.

New York Post-ийн таамагласнаар, Томпсон дементиа буюу оюуны доройтлын эмгэгтэй болсон гэх мэдээлэл уг шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй аж. АНУ-ын холбогдох хуулийн дагуу өвчний улмаас өөрийг нь яагаад цаазаар авч байгааг ойлгох чадваргүй болсон ялтанд цаазаар авах ял гүйцэтгэх боломжгүй гэж тус хэвлэл тэмдэглэжээ.

Томпсоныг 1976 онд онц хэрцгийгээр үйлдсэн хүн амины хэргийн төлөө цаазаар авах ялд шийтгэсэн байна. Түүний ялыг өмнө нь цуцалж, дараа нь дахин оноож байсан бөгөөд цаазаар авах ажиллагааг хоёр удаа хойшлуулж байжээ.

Тэрээр 1989 оноос хойш цаазын ялтай хоригдлуудын хэсэгт хоригдож байгаа аж.

Томпсоны өмгөөлөгчийн хэлснээр, ялтан “өөрийг нь удахгүй цаазаар авах гэж буйг болон үүний шалтгааныг ойлгох оюуны чадамжгүй” болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй