Н.Ундрал, Б.Сарантуяа нар “Мөнх тэнгэрийн Монгол” дуугаар хамтарлаа

0 comments
Н.Ундрал, Б.Сарантуяа нар “Мөнх тэнгэрийн Монгол” дуугаар хамтарлаа

Дуучин Н.Ундрал Монгол Улсын Ардын жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяатай хамтарсан шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэлээ.

Тэдний хамтарсан бүтээл “Мөнх тэнгэрийн Монгол” нэртэй бөгөөд дууны шүлгийг Б.Баясгалан, Н.Энхбаатар нар, хөгжмийг Цэн.Эрдэнэбат зохиожээ.

Н.Ундрал анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” нэртэй анхны бие даасан тоглолт аравдугаар сарын 17-нд 19:00 цагаас “АСА арена”-д болохоор товлогдсон байна. Тэрбээр бие даасан тоглолтынхоо өмнө Б.Сарантуяатай хамтарсан шинэ дуугаа ийнхүү олны хүртээл болголоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй