Table of Contents
АНУ-ын Луизиана мужид “нудлинг” (noodling) буюу цулбуур загасыг барихдаа хүний өөрийн хөл, гарыг өгөөш болгон ашигладаг экстрим арга тренд болж байна. Энэ талаар Outside хэвлэл мэдээллээ.
Хүн өөрөө өгөөш болдог загасчлал
25 настай загасчин Ремми Бирден энэ үйл явцыг тайлбарлахдаа: тэрээр усан доорх нүх рүү хөлөө хийхэд түрсээ хамгаалж буй эрэгчин цулбуур загас шууд дайран довтолдог байна.
“Бид цулбуур загасыг барьж байгаа юм биш, харин тэр биднийг барьж байгаа юм.”
— Ремми Бирден
Түүний гарын үе ба сарвуу нь цулбуур загасны шүднээс үлдсэн сорвиор дүүрэн байдаг аж.
Долоон оронтой бизнесийн сонирхол
Өөр нэг мэргэжлийн “нудлер” Винни Возняк энэ шинэ трендийг туршиж үзэхийг хүссэн хүмүүст зориулан тусгай аялал зохион байгуулах болжээ. Тэрээр нэг хүнээс 400 ам.доллар авдаг бөгөөд сард 400 гаруй хүсэлт хүлээн авдаг байна.
Түүний үйлчлүүлэгчдийн дунд амьдралдаа хэзээ ч уурга барьж үзээгүй хүмүүс ч олон байдаг гэнэ. Тухайлбал, нэг удаа сүйт бүсгүйн үдэшлэгт оролцож байсан эмэгтэйчүүд усанд хөлөө дүрж, анхны оролдлогоороо л аварга том загас барьж чаджээ.
Салбарын домог ба бодит эрсдэлүүд
Возняк болон Бирден нарын хувьд 63 настай Скиппер Байвинс (Skipper Bivins) нь энэ салбарын домогт хүн юм. Тэрээр ердөө дөрвөн настай байхдаа цулбуур загасыг бер гараараа барьж эхэлжээ. Байвинс Хойд Америкт 50 кг жинтэй цулбуур загас барьж байсан бол Испанид 113 кг жинтэй аварга загас нүцгэн гараараа барьж байв.
Биологичид одоогоор түгшүүр зарлах болоогүй гэж үзэж байна. Оклахомагийн Зэрлэг байгаль хамгаалах газрын тооцоолсноор нудлинг хийдэг хүмүүсийн тоо харьцангуй бага тул энэ нь цулбуур загасны популяцид ноцтой нөлөөлөхгүй аж.
Гэвч загасчдын хувьд эрсдэл маш бодитой: усан дотор загас хайж байгаад тухайн бүс нутгийн намагт олноор байдаг аллигатор матар болон аюултай хорт могойнуудтай таарах эрсдэл өндөр байдаг байна.