240 сая еврогийн төсөл: Нидерландад “Дэлхийн шинэ гайхамшиг”-ийг сүндэрлүүлнэ – Фото

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
MVRDV

Нидерланд улсад уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын хямралын эсрэг тэмцэхэд хүмүүсийг уриалах “дэлхийн шинэ гайхамшиг”-ийг бүтээх “Shift” нийгмийн энтрепренёршип уралдааны ялагч тодорлоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүн архитектурын MVRDV студийн концепцийг шалгаруулж, түүнийг “асар зоримог шийдэл” хэмээн үнэлсэн тухай Dezeen хэвлэл мэдээлэв.

“Rotterdam Rocks!” төсөл

“Rotterdam Rocks!” хэмээх уг төслийг Роттердам хотын Ньиве-Маас голын эрэг дээр хэрэгжүүлэх юм. Энэ нь бие биенийхээ дээр давхарлан өрсөн, террас болон зүлэг ногоон байгууламж бүхий 7 аварга том хад шиг харагдах архитектурын цогцолбор байх аж.

Нийт 30,000 ам.метр талбай бүхий уг барилгад:

  • Иммерсив (орчинд нь оруулдаг) үзэсгэлэнгүүд
  • Зочид буудал
  • Конференц цогцолбор
  • Фуд-корт (хоолны бүс) зэрэг байрлана.

Эдгээр “хаднуудыг” явган хүний хоёр маршрут болон үзэсгэлэнгийн танхим, бусад дэд бүтэц бүхий “агуйнуудыг” тойруулан байрлуулах юм.

Гурав дахь маршрут нь барилгын гадна талаар явах бөгөөд тэнд “The Elysium” нэртэй үзэсгэлэнгийн өөр нэг бүс болон хотыг бүхэлд нь харах боломжтой ажиглалтын террас байрлана. Энэхүү бүсэд хөрс, ус, ургамал болон амьтдад зориулсан тусгай органик орчныг бий болгохоор төлөвлөжээ.

240 сая еврогийн хөрөнгө оруулалт

“Дэлхийн шинэ гайхамшиг”-ийг барихад 240 сая евро зарцуулах бөгөөд энэ нь Ньиве-Маас голын өмнөд эрэгт сүндэрлэх ирээдүйн Ватеркант (Waterkant) дүүргийн нэг хэсэг болох юм. Энэхүү шинэ дүүрэгт 3,500 гаруй орон сууц, сургууль, оффис, соёл урлаг, энтертайнмент төвүүд болон галт тэрэгний буудал баригдах аж.

Нидерландад 240 сая еврогийн өртөгтэй "Дэлхийн шинэ гайхамшиг" баригдана
Нидерландад 240 сая еврогийн өртөгтэй "Дэлхийн шинэ гайхамшиг" баригдана
Нидерландад 240 сая еврогийн өртөгтэй "Дэлхийн шинэ гайхамшиг" баригдана

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй