АНУ-д Эндрю Тейт болон түүний дүүг саатуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тейт

Их Британи ах дүүсийг шилжүүлэн авахыг шаардана

АНУ-ын холбооны маршалууд блогер Эндрю Тейт болон түүний дүү Тристан Тейтийг Майами хотод саатуулжээ. Reuters-ийн мэдээлснээр, тэднийг Жеймс Найт спортын цогцолборын ойролцоо баривчилсан байна. Тэнд мэргэжлийн кикбоксер Эндрю Тейт нүцгэн гарын тулааны тэмцээн зохион байгуулах ёстой байжээ.

Ах дүүсийг саатуулсан тухай мэдээллийг Их Британийн Хааны прокурорын алба баталсан байна. Лондон тэднийг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдээр шилжүүлэн авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ хэрэгт долоон хохирогч мэдүүлэг өгсөн гэж мэдээлжээ.

Эндрю, Тристан Тейт нар Их Британи болон АНУ-ын паспорттой.

Румынд ч мөн хэрэгт холбогдсон байна

Их Британид ах дүүсийг 2010-2017 оны хооронд үйлдэгдсэн олон төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Үүнд хүчингийн хэрэг, зодох, хүний наймаа, порнограф түгээх болон хүүхдийн зохисгүй дүрс материалтай холбоотой зүйл ангиуд багтсан гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яам Тейт нарыг “экстрадицийн ажиллагааны хүрээнд” саатуулсан гэдгийг баталжээ. CNN-ийн эх сурвалжийн мэдээлснээр, ах дүүс ирэх долоо хоногт холбооны шүүхийн өмнө очих төлөвтэй байна.

Эндрю Тейт өмнө нь эмэгтэйчүүдийг доромжилсон, үзэн ядсан шинжтэй мэдэгдлүүдээрээ олны анхааралд орж байсан. Их Британиас гадна Эндрю болон Тристан Тейт нар Румынд мөн эрүүгийн хэрэгт холбогдоод байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй