“Spice Girls” поп хамтлагийн гишүүн, 52 настай Мелани Чисхолм (Мел Си) Австралийн загвар өмсөгч, зохиолч Крис Дингоуллтай гэрлэхээр болжээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, дуучин бүсгүй 2024 онд алдартнуудад зориулсан хаалттай аппликейшнээр дамжуулан танилцсан уг харилцаагаа удаан хугацаанд нууцалж байсан аж.
Мел Си нь Spice Girls хамтлагаас албан ёсоор огт гэрлэж байгаагүй хамгийн сүүлчийн гишүүн үлдээд байв. Түүний хуримд хамтлагийн бүх гишүүд уригдсан бөгөөд уг баяр тэдний анхны хит дуу болох “Wannabe”-гийн 30 жилийн ойтой давхцаж байна. Гэсэн хэдий ч Виктория Бекхэм Америкт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр явсан тул уг хуримыг өнжихөөр болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Мел Си хуримынхаа дараа нөхрийн хамт Австрали руу нүүхээр төлөвлөж байгаа бөгөөд тэрээр тэндхийн “The Voice” шоунд ажиллаж байгаа юм.
Өмнө нь дуучин бүсгүй гэрлэх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн 90-ээд оны сүүлээр хамтлагийнхаа алдар нэрийн оргил үед бүх найзууд нь харилцаатай байсан тул өөрийгөө анхаарлын гадна үлдсэн мэт мэдэрдэг байснаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд урт хугацааны ганцаардал нь түүний сэтгэл гутралыг улам даамжруулж байжээ.