АНУ-д тэтгэврийн насны эмэгтэй зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тосгон байгуулжээ

0 comments
Робин Йэриан

Америкийн тэтгэврийн насны иргэн Робин Йэриан (Robin Yarian) өөрийн тэтгэврийн хуримтлалаараа Техас мужид зөвхөн эмэгтэйчүүд орон сууц түрээслэн амьдрах боломжтой бичил тосгон байгуулсан тухай Британийн The Sun сонин мэдээллээ.

Тэрээр 2022 онд “Шувууны үүр” (Bird’s Nest) нэртэй энэхүү тосгоныг байгуулсан бөгөөд “Энэ бол эмэгтэйчүүд гэрийнхээ хаалгыг нээхдээ ардаасаа айж, эргэж харах шаардлагагүй аюулгүй орчин юм” хэмээн ярьжээ.

Робин Йэриан уг төсөлд өөрийн хуримтлалаас дараах санхүүжилтийг зарцуулсан байна:

  • Газар худалдан авахад: 35,000 ам.доллар
  • Дэд бүтэц, тохижилт (цахилгаан, ус татахад): 150,000 ам.доллар

Өдгөө “Шувууны үүр” тосгонд 52-оос дээш насны 12 эмэгтэй амьдарч байгаа бөгөөд тэдний дийлэнх нь ганц бие, нөхрөөсөө салсан эсвэл хань ижлээ алдсан эмэгтэйчүүд ажээ.

Робин Йэриан

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй