Д.Трамп харь гаригийнхан болон сансрын дайны зураг нийтэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээндээ харь гаригийнхан болон сансар дахь байлдааны ажиллагааг харуулсан цуврал зургуудыг нийтэлжээ.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн эдгээр зургуудын нэг дээр АНУ-ын удирдагч тусгай албаныхан гэмээр хүмүүсээр хүрээлүүлэн, харь гаригийнхныг санагдуулам саарал өнгөтэй, хүн дүрст биетэй зэрэгцэн алхаж буйг дүрсэлсэн байна.

Харин “Сансрын хүчин” гэсэн гарчигтай бусад нийтлэлүүд дээр Трамп дэлхийн тойрог зам дахь цэргийн ажиллагааг зохицуулж байгаагаар гарчээ.

Трамп нийтэлсэн зургуудынхаа талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Засгийн газар харь гаригийн амьдралын хэлбэрүүдийн тухай баримтуудыг нийтэлж эхэлнэ гэж амлаж байсан бөгөөд тавдугаар сарын 8-нд Пентагон үл мэдэгдэх нисдэг биетүүдийн (ҮМНБ) талаарх АНУ-ын анхны архивын материалыг нийтэд дэлгэсэн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй