Арабын Нэгдсэн Эмират Улсад ховор цагаан шонхор шувуу рекорд тогтоон 571 мянган доллароор зарагдлаа

0 comments
Ховор цагаан шонхор 571 мянган доллароор зарагдлаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АЭУ) нийслэл Абу Даби хотод зохион байгуулагдсан Ан агнуур, загасчлал, морин спорт болон спортын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнгийн дуудлага худалдааны үеэр ховор цагаан шонхор шувуу 2.1 сая дирхам буюу 571 мянган ам.доллароор зарагдаж, дээд рекорд тогтоосон талаар “WAM” портал мэдээллээ.

“Хэт цагаан” өдтэй уг цэвэр цусны шонхор (gyrfalcon) нь аукционы түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан шувуу болж байна. Уг шонхор шувууг АНУ-д үржүүлсэн бөгөөд туйлын ховор өдний өнгөтэйгээрээ онцлогтой аж.

Энэхүү олон улсын үзэсгэлэнд дэлхийн 71 орны 2400 гаруй компани болон шонхор шувууны 55 фермийн төлөөлөгчид оролцсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй