Японы нийслэл Токио хотод өвөрмөц нэгэн нойрны тэмцээн болох гэж байна. Оролцогчид нэгэн зэрэг 90 минутын турш унтаж, ялагчийг тусгай “нойрны индекс”-ээр тодруулах аж. Энэ талаар dexerto мэдээллээ.
Тэмцээний шалгуур ба тусгай номинацууд
Уг индексийг мэдрэгчийн мэдээлэлд үндэслэн нойрны гүн болон чанар, унтаж чадсан хурд, нойрны тогтвортой байдлыг тооцон гаргах юм. Тэмцээний тэргүүн шагнал 2.22 сая иен (ойролцоогоор 14,400 ам.доллар) байх бөгөөд үүнээс гадна “Гүнзгий нойрны шагнал”, “Акробат эргэлт” зэрэг тусгай номинацуудыг бий болгожээ.
Түүнчлэн оролцогч бүр санамсаргүй байдлаар сонгогдсон “нойрны хэрэгсэл” авах ба энэ нь ямар эд зүйл байх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн давуу тал олох зорилгоор зориуд шөнөжин сэрүүн байх эсвэл нойрны дутагдалтай ирэхийг хатуу хориглосон байна.
Зохион байгуулах тов ба зорилго
Уг арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болно.Нийтдээ тус бүр 20 орчим хүнтэй 3 гараа төлөвлөсөн бөгөөд оролцоход үнэ төлбөргүй, мэдүүлгийг 9 дүгээр сарын 16-ныг хүртэл авах аж. Зохион байгуулагчид дундаж нойрны үргэлжлэх хугацаагаараа дэлхийд хамгийн багад тооцогддог Япон улсын нойрны дутагдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорилго болгожээ.
