Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлэх аян есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ

0 comments
Хүүхдийн зүрхний долоо хоног

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгаас хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг эхлүүллээ.

Аян есдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгнө.

Үйл ажиллагаа өдөр бүр 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод зохион байгуулагдана.

Мөн аяны хүрээнд хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний үр дүн, эмчилгээний шинэ технологи, дэвшил болон амжилттай хийгдсэн мэс заслын тохиолдлуудыг олон нийтэд танилцуулах юм.

Хүүхдийн зүрхний эмгэгийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлуулах нь шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээг шуурхай авах, улмаар эрүүл мэнд болон амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй