Алдартай хоолны блогчин 24 насандаа аюултай хооллолтоос болж нас барлаа

0 comments
Инъин

Мукбанг (камерын өмнө их хэмжээний хоол идэх) чиглэлээр олонд танигдсан Инъин хэмээх 24 настай хоолны блогчин нас баржээ. Түүний бэлтгэдэг контентууд дахь хоол хүнс нь дандаа тос, давс ихтэй, хүнд хоолнууд байсан юм.

Алдарт блогчны зүрх нь гипокалиеми буюу калийн хүнд хэлбэрийн дутагдлаас болж зогссон байна. Үүнд давстай, тос ихтэй хоол хэтрүүлэн идсэнээс гадна нойрны дутагдал, байнгын хэт ачаалалтай ажиллагаа нөлөөлжээ. Нас барахаасаа хэд хоногийн өмнө тэрээр бие дэх калийн хэмжээ хэт буурсны улмаас эмнэлэгт хэвтсэн тухайгаа ярьж байсан юм.

Кали нь хүний биеийн бараг бүх тогтолцоо, тухайлбал зүрх, булчин болон мэдрэлийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн ус-давсны тэнцвэрийг хадгалж, цусны даралтыг хянахад тусалдаг байна. Энэхүү эрдэс бодис дутагдах эсвэл хэт ихсэх нь зүрх судас болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд ноцтой доголдол үүсгэх эрсдэлтэй байдаг аж.

Алдартай хоолны блогчин 24 насандаа аюултай хооллолтоос болж нас барлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй