Америкийн жүжигчин Брендан Фрейзер The Mummy 4 киноны үйлдвэрлэл эхэлснийг мэдэгдлээ. Энэ талаар dreadcentral.com мэдээлэв.
Киноны зураг авалт Их Британид хэдийн эхэлсэн бөгөөд ойролцоогоор гурван сар үргэлжилнэ. Мөн Мароккод зураг авалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Киноны үйл явдал адал явдал эрэлхийлэгч Рик О’Коннелл олон мянган жилийн өмнө газарт булшлагдсан хараалд өртсөн нэгэн амьтантай дахин нүүр тулж буй тухай өгүүлнэ. Фрейзертэй хамт Рэйчел Вайс дахин гол дүрийн нэгийг бүтээх бөгөөд Кевин Ж. О’Коннор, Одед Фер нар мөн эргэн ирнэ.
The Mummy 4 кино 2027 оны аравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Кино зохиолыг The Family Plan-ийн Дэвид Коггшолл бичсэн бол найруулагчаар Ready or Not-ын Мэттью Беттинелли, Тайлер Джиллетт нар ажиллана. Том Крузын тоглосон амжилтгүй дахин эхлүүлэлтийг тооцохгүй бол энэ нь 2008 онд гарсан The Mummy: Tomb of the Dragon Emperor-оос хойших уг франчайзын анхны кино болох юм.
