Америкийн поп од, жүжигчин Ариана Гранде болон түүний найз залуу, жүжигчин Итан Слейтер нар бараг гурван жил үргэлжилсэн харилцаандаа цэг тавьсан талаар “People” сэтгүүл мэдээллээ. Энэхүү шийдвэр нь гэнэтийн байсангүй, харин ч хоёр талаас маш урт хугацаанд тунгаан бодсоны эцэст гаргасан алхам байжээ. Тэд хэдэн сарын өмнө тус тусын замыг хөөхөөр шийдэж, чимээгүйхэн салцгаасан байна.
Хэдийгээр хосууд салсан ч гэлээ тэдний дунд ямар нэгэн маргаан, үл ойлголцол үүсээгүй бөгөөд найрсаг харилцаагаа хадгалж, бие биенээ дэмжсэн хэвээр үлджээ. Хосуудын дотны эх сурвалж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд маш тайван, найрамдалтайгаар салцгаасан. Энэхүү шийдвэрийг гаргахын тулд багагүй хугацаа зарцуулж, бүх зүйлийг нарийвчлан бодсоны эцэст тус тусын амьдралаа хөөхөөр болсон юм. Тэд одоо ч найзууд хэвээр үлдсэн бөгөөд бие биенээ маш их дэмждэг. Үнэндээ тэд хэдэн сарын өмнө чимээгүйхэн салсан байсан” хэмээн онцолжээ.
Алдартнуудын харилцаа 2023 оны 7 дугаар сард олон нийтэд ил болж, хэвлэлийн хуудаснаа шуугиан тарьж байв. Тэд “Злая: Сказка о ведьме Запада” уран сайхны кинонд хамтран тоглох үеэрээ дотносож, романс үүсгэсэн түүхтэй бөгөөд үүнтэй холбоотой дараах баримтууд хэвлэлээр цацагдаж байжээ:
- Жүжигчин Итан Слейтерийг шинэ хайр дурлалынхаа төлөө нялх хүүхэдтэй эхнэрээ орхисон гэх яриа хэвлэлүүдээр гарч байв.
- Нөгөөтэйгүүр, өөр бусад эх сурвалжууд жүжигчин залууг Арианатай харилцаагаа эхлүүлэхээс өмнө эхнэрээсээ хэдийнэ салж, ганц бие болсон байсан хэмээн баталдаг.