Энэ оны бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх тамирчдыг сонгох сорил барилдаан болж, эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар анх удаа ДАШТ-д хүч сорих эрхээ авсан байна. Харин эмэгтэйчүүдээс 53 кг-ын Б.Отгонтуяа мөн дэлхийн аваргын дэвжээнд анх удаа барилдахаар шалгарчээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
- 57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/;
- 61 кг — Г.Батнасан /Төгс/;
- 65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/;
- 70 кг — Т.Тулга /Хүч/;
- 74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/;
- 79 кг — О.Сүлдхүү /Алдар/;
- 86 кг — Н.Батбилгүүн /Алдар/;
- 92 кг — Ц.Ганбат /Алдар/;
- 97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/;
- 125 кг — Б.Намбардагва /БГД АА/.
Эмэгтэйчүүдийн багт 50 кг-ын жинд Д.Отгонжаргал /МЧБХ/, 53 кг-д Б.Отгонтуяа /Алдар/, 55 кг-д Ц.Намуунцэцэг /СТС/, 57 кг-д Б.Хулан /Аврагч/, 59 кг-д Х.Болортуяа /Аврагч/ нар багтлаа. Мөн 62 кг-д Т.Алтжин /Хилчин/, 65 кг-д Т.Энхжин /Алдар/, 68 кг-д Э.Дэлгэрмаа /Хүч/, 72 кг-д З.Болортунгалаг /Хилчин/, 76 кг-д Э.Даваанасан /Алдар/ нар Монгол Улсаа төлөөлөн барилдана.
Ийнхүү Астана хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн сорил тэмцээний дүнгээр тодорлоо. Туршлагатай тамирчдын зэрэгцээ дэлхийн дэвжээнд анх удаа гарах бөхчүүд багтсан нь энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог болж байна.