Баяр наадмаар гэдэсний халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
яаралтай тусламжийн тасаг

Үндэсний их баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд хоол хүнсний хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, гарын ариун цэвэр сахиагүйгээс үүдэн гэдэсний халдварт өвчний эрсдэл эрс нэмэгддэг. Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) иргэдэд хандан дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг гаргалаа.

Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн зөвлөмжүүд:

  • Баталгаатай хүнс, ус хэрэглэх: Цэвэр, баталгаатай ундны ус болон аюулгүй байдал нь хангагдсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх.
  • Гарын ариун цэвэр сахих: Хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөө орж, бие зассаны дараа гараа тогтмол савандаж, урсгал усаар сайтар угаах.
  • Ил задгай худалдаанаас татгалзах: Шаардлага хангахгүй нөхцөлд, ил задгай борлуулж буй хоол хүнсний зүйлийг худалдан авч хэрэглэхгүй байх.
  • Хадгалалт, боловсруулалтад анхаарах: Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу сэрүүн нөхцөлд зөв хадгалж, хоол ундыг гүйцэд, бүрэн болгож хэрэглэх.

Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүй байхыг анхааруулав

Хэрэв танд болон таны гэр бүлийн гишүүдэд дараах шинж тэмдэг илэрвэл:

  • Суулгалт өгөх,
  • Бөөлжих,
  • Хэвлийгээр өвдөх, халуурах зэрэг тохиолдолд өөрийгөө дур мэдэн эмчлэхгүйгээр яаралтай хамгийн ойр байгаа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Баяр наадмын өдрүүдэд иргэн бүр хувийн ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлаа сайтар сахиснаар гэдэсний халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ бүрэн хамгаалах боломжтой. Иргэд та бүхнийг эрүүл, аюулгүй сайхан наадахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй