659 грамм жинтэй дутуу төрсөн хүүхэд гурван нас хүрч, эмч нартайгаа уулзлаа

0 comments 3 үзэлт
Дутуу нярай асар их ирээдүй

Гурван жилийн өмнө 659 грамм жинтэй дутуу төрсөн хүүхэд өнөөдөр төрсөн өдрөөрөө өөрийг нь эмчилж, асран бойжуулсан эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзахаар ээжийнхээ хамт иржээ.

Арваннэгдүгээр сарын 17-ны Дэлхийн дутуу нярайн өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дутуу нярай асар их ирээдүй” уриан дор өдөрлөг зохион байгуулсан байна.

Дутуу нярайн асаргаа, хяналтын талаар мэдээлэл солилцжээ

Өдөрлөгийн үеэр дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна.

Мөн эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, хүүхдийн өсөлт хөгжил, эхийн сүүний ач холбогдол, нярайн эмзэг асаргаа болон гэр бүлийн оролцооны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлага солилцжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал болохыг зохион байгуулагчид онцолсон байна.

Энэ үеэр гурван нас хүрсэн хүүхдийн ээж төрөх үеэс нь эхлэн эмчилгээ, асаргаа үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлын захидал уншиж, гарын бэлэг гардуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй