Table of Contents
“Valve” байгууллага CS2 төрлийн багуудын бүс солихтой холбоотой шинэ журам хэрэгжүүлж эхэлснээс хойш багуудын бүрэлдэхүүн, бүсийн харьяаллын асуудал анхаарал татаж байна. Шинэ зохицуулалтаар баг өөр тивийн тоглогч элсүүлсэн тохиолдолд бүсээ шууд солихгүй, доод тал нь гурван сарын дараа тухайн тивд шилжих боломжтой болжээ.
Энэ өөрчлөлтийн өмнө зарим баг Азийн тоглогчид элсүүлж, Азийн бүсээс томоохон тэмцээний урилга авах боломж эрэлхийлж байсан юм. “BC.Game” баг Монголын Senzu, Mzinho нарыг багтаа авч, мөн Австралийн тоглогч элсүүлснээр Азийн бүсэд шилжээд байв.
“Sashi”-ийн жишээ маргаан дагуулжээ
Азийн бүсэд орох зорилгоо ил тод мэдэгдсэн багуудын нэг нь Данийн “Sashi” байлаа. Тус баг Дани тоглогчдоо Австралийн тоглогчдоор сольж, Сингапурт болох мэйжор тэмцээнд Азийн бүсээс урилга авах зорилготой байгаагаа нуусангүй. Мөн тэмцээний дараа Дани тоглогчдоо эргүүлэн авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан байна.
“Valve”-ийн шинэ шийдвэрийн дараа “BC.Game” багийн удирдлага өөрсдийн нөхцөл байдлыг дээрх жишээнээс ялгаатай гэж тайлбарлаж, өргөн хүрээтэй мэдэгдэл гаргажээ.
“Бид тэгээс эхлэхэд бэлэн”
“BC.Game”-ийн мэдэгдэлд Asap, Mzinho, Senzu нарыг зөвхөн бүс солих зорилгоор авсан тоглогчид биш, Ази болон дэлхийн түвшинд өрсөлдөж байсан шилдэг тоглогчид гэж тодорхойлсон байна.
Тэд “Тэгвэл манай бүх оноог ав. VRS чансааг тэглэ. Харин S1mple, Magisk, Senzu, Mzinho, Asap гэсэн манай залууст тэгээс нь эхлээд тоглох боломж олго. Хуучин бүх чансааг маань устга. Энэ таван тоглогч яг одооноос эхлэн авсан оноог л чансаанд нэм” гэж мэдэгдсэн байна.
Мөн мэйжор эхлэх хүртэл 21 хоног үлдсэн нөхцөлд хангалттай оноо авч чадахгүй байх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ шинэ бүрэлдэхүүн богино хугацаанд мэйжорын эрхийн оноо цуглуулж чадвал тухайн амжилтыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Түүнчлэн “Санаатайгаар Азид орох гэж бид оролдоогүй тул буцаад Европ баг болох гэж энэ таваасаа хэнийг нь ч хасахгүй. Энэ таван тамирчин бол манай баг. Бид бүх зүйлээсээ татгалзахад бэлэн байна. Харин манай тавд дахин эхлэх боломж олго. Чадахгүй бол бид гэртээ үлдэнэ, чадвал мэйжор явна” гэжээ.
“Valve” Азийн бүсэд өрсөлдөхийг зөвшөөрөв
Үүний дараа “Valve” байгууллага “BC.Game” багийг албан ёсоор Азийн бүсийн баг гэж тооцож, мэйжор тэмцээнд оролцох эрхийн төлөө Азийн бүсээс өрсөлдөх боломж олгосон байна.
Ингэснээр S1mple, Magisk, Senzu, Mzinho, Asap гэсэн бүрэлдэхүүн Азийн бүсийн чансаа, шалгуурын хүрээнд мэйжорын эрхийн төлөө өрсөлдөнө.

2 comments
Азийн бүсд орсон нь тэдэнд илүү боломж олгох байх аа
Энэ шийдвэр багийн хувьд том давуу тал боллоо шүү