Бээжингийн 109 давхар тэнгэр баганадсан барилгатай жижиг онгоц мөргөлджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
China Zun

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хөнгөн хөдөлгүүрт онгоц 109 давхар China Zun тэнгэр баганадсан барилгатай мөргөлдсөн талаар The Sun мэдээлжээ. CITIC Tower нэрээр мөн танигддаг уг барилга нь Чаоян дүүргийн төв бизнесийн бүсэд байрладаг бөгөөд 528 метр өндөр, Бээжингийн хамгийн өндөр барилгад тооцогддог.

Мөргөлдөөний дараа онгоц бүрэн сүйдсэн гэж мэдээлсэн байна. Харин цамхгийн гадна хэсэгт дор хаяж хоёр цонх хагарч, барилгын хананд томоохон цоорхой үүссэн нь нийтлэгдсэн бичлэгүүдэд харагджээ.

Гэрчүүдийн ярьснаар, ослын дараа тухайн газраас өтгөн утаа гарч байсан бөгөөд онгоцны хэлтэрхийнүүд цамхгийн доод хэсгийн ойролцоо тарсан байжээ.

Аврах ажиллагаа үргэлжилж байна

Осол гарсны дараа барилгаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Гэвч амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүний тоо одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Бээжингийн 109 давхар тэнгэр баганадсан барилгатай жижиг онгоц мөргөлджээ

Аврах албаныхан хэргийн газар ажиллаж, мөргөлдөөний нөхцөл байдлыг шалгаж байна. Онгоц яагаад Бээжингийн төв дэх өндөр барилгын зүг чиглэсэн, нислэгийн явцад техникийн доголдол гарсан эсэх зэрэг шалтгааныг мөрдөн тогтоох шаардлагатай гэж мэдээлжээ.

Одоогоор ослын бүсийг хамгаалалтад авч, барилгын аюулгүй байдал болон дотор байсан хүмүүсийн нөхцөл байдлыг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй