BTS хамтлаг “American Music Awards” наадмын “Оны шилдэг артист”-аар шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Алдартай К-поп хамтлаг BTS хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй “American Music Awards” наадмын хамгийн гол төрөл болох “Оны шилдэг артист” (Artist of the Year) номинацид ялалт байгууллаа. Шагнал гардуулах ёслол Лас-Вегас хотын “MGM Grand Garden Arena” концертын танхимд зохион байгуулагдсан бөгөөд энэ талаар “Billboard” сэтгүүл мэдээлсэн байна.

Тус наадмын нээлтийн үеэр “Hooligan” дуугаа дуулж сонирхуулсан BTS хамтлаг ийнхүү Тейлор Свифт, Гарри Стайлс, Кендрик Ламар, Леди Гага, Сабрина Карпентер зэрэг дэлхийн шилдэг одуудыг ардаа орхин, үдшийн хамгийн гол шагналын эзэн болж чаджээ.

Наадмын тухай товчхон

“American Music Awards” наадмыг анх 1973 онд “Грэмми” (Grammy) шагналын гол өрсөлдөгч, өөр нэгэн хувилбар болгон үүсгэн байгуулж байжээ.

Уг наадмын ялагчдыг цахим санал асуулгын үр дүнд үндэслэн тодруулдаг бөгөөд интернет хэрэглэгч бүр санал хураалтад чөлөөтэй оролцох боломжтой байдгаараа онцлогтой. Харин номинацид нэр дэвшигчдийг тодорхойлохдоо уран бүтээлчдийн цомгийн борлуулалт, видео клипний үзэлтийн тоо болон олон нийтийн сүлжээн дэх идэвхтэй байдал, хандалтыг нь харгалзан үздэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй