Ирэх долоо хоногийн Даваа гарагт бүх нийтийн амралт тохионо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүүхдийн баяр

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Монголчууд “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь хүүхэд багачуудын хувьд хамгийн хүлээлттэй баяруудын нэг билээ.

Тус хуулинд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэх нэр томьёог тусгайлан тайлбарлаж, хуульчилсан байдаг юм. Энэхүү заалтын үндсэн агуулгыг тодруулбал дараах байдалтай байна. Үүнд:

  1. Улс орны хэмжээнд нийтээр амарч өнгөрүүлэх тухай заасан хугацаа юм.
  2. Тухайн хугацааг баяр болгон өргөн хүрээнд тэмдэглэдэг онцлогтой.

Иймээс эрх зүйн уг зохицуулалтын дагуу ирэх зургаадугаар сарын 1-ний Даваа гараг бүх нийтээр амарна. Хөдөлмөрчид баярын өдрөөр гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөж, амрах боломж бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй