Дэлхийн агаарын тээврийн компаниуд хямралын улмаас 2 сая суудлаа цөөллөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Financial Times

Ойрын долоо хоногуудад онгоцны түлшний олдоц муудаж болзошгүй гэх болгоомжлолын улмаас дэлхийн агаарын тээврийн компаниуд тавдугаар сарын нислэгийн хуваариасаа хоёр сая суудлыг хассан тухай Financial Times мэдээллээ.

“Cirium” шинжилгээний компанийн мэдээлснээр, мянга мянган нислэгийг цуцалж, зарим авиа компаниуд түлшний нөөцөө хэмнэхийн тулд жижиг оврын эсвэл шатахуунд хэмнэлттэй онгоц ашиглах шийдвэр гаргаад байна. Энэхүү нөхцөл байдал нь Иран дахь дайнтай шууд холбоотой бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин өссөн нь тийзний үнэ нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Мөн Европоос Азийг чиглэх нийт нислэгийн гуравны нэгийг дамжин өнгөрүүлдэг Персийн булангийн орнуудын нисэх онгоцны буудлууд хаагдсан нь олон улсын агаарын тээврийн тогтолцоог бүхэлд нь тасалдуулж байгааг FT онцолсон байна.

Тээвэрлэгчид нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулж байна

Персийн булангийн бүс нутгийн томоохон тоглогчид болох Emirates, Etihad болон Qatar зэрэг компаниуд тавдугаар сарын нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, зарим чиглэлээ цуцалж эхэлжээ.

Мөн олон улсын тээвэрлэгчид болох:

  • British Airways
  • United
  • China Air
  • ANA

зэрэг компаниуд олон улсын нислэгийн сүлжээн дэх саатлыг арилгах, “бөглөрөл” үүссэн цэгүүдийг тойрч гарахын тулд зарим чиглэлийн нислэгийн тоогоо нэмэх эсвэл цөөлөх зэргээр зохицуулалт хийж байна.

“Cirium”-ийн тооцооллоор, дөрөвдүгээр сарын дунд болон сүүл үетэй харьцуулахад тавдугаар сард бүх агаарын тээврийн компаниудын нийт суудлын тоо 132 саяас 130 сая болж буурсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй