Шинэ Зеландын нэгэн оршин суугч Австралийн цагдаагийн ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан залилагч эмэгтэйтэй 18 жилийн турш интернэтээр харилцаж, түүнд 500,000 гаруй ам.доллар шилжүүлжээ. Энэ талаар 1News мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар тэд 2006 онд интернэтээр танилцжээ. Эмэгтэй өөрийгөө Эми Скайерс гэж нэрлэн, Австралид амьдардаг, цагдаагийн албанд зүтгэдэг гэж ярьдаг байв. Өөрийн иргэнийг баталгаажуулахын тулд тэрээр спорт загвар өмсөгч эмэгтэйн зургийг өөрийнх хэмээн илгээдэг байжээ.
Гэвч бодит байдал дээр уг эмэгтэй АНУ-ын Окленд хотод ээжтэйгээ хамт амьдардаг, ажил хийдэггүй, орон сууцны төлбөр ч төлдөггүй нэгэн байжээ. 18 жилийн турш тэрээр байрны түрээс, замын билет, бензин, эмчилгээ болон эрэгтэйн амьдардаг Данидин хот руу нүүж очиход хэрэгтэй хэмээн тогтмол мөнгө шаарддаг байв.
Залилагч эмэгтэй түүнд аяллын болон ачаа тээврийн хуурамч бичиг баримт хүртэл илгээж байжээ. Эрэгтэй 2006 оноос 2024 оны хооронд нийт 1149 удаагийн шилжүүлгээр 500,000 орчим ам.доллар шилжүүлсэн байна. Эмэгтэй уг мөнгийг голчлон хүнс, худалдан авалт болон өөрийн өрийг дарахад зарцуулдаг байв.
Эрэгтэйн биеийн эрүүл мэнд муудаж, охин нь санхүүг нь удирдах болсноор энэхүү залилангийн сүлжээ зөвхөн 2024 онд зогсжээ. Хожим нь шүүгдэгч эмэгтэй тэдний харилцаа болон нүүж очих төлөвлөгөөний талаарх бүх зүйл мөнгө олохын тулд зохиосон худал зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс эмэгтэйг барьцаагаар батлан даалтад үлдээсэн бөгөөд прокурорын байгууллага түүнээс нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байна.
