Don Dior нэрээр танигдсан иргэн М-д Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Don Dior-т Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулжээ

Цахим орчинд “Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн байна. Уг мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тухайн үйлдэл энэ оны 4 дүгээр сард болсон талаар мэдээлжээ.

Дээрх зөрчилд холбогдуулан иргэн М-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан байна. Энэ нь тухайн үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй гэж үзсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэгддэг зохицуулалттай холбоотой юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулийн зохицуулалтад дараах заалтууд багтдаг:

  • Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;
  • Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдлийг тухайн нөхцөл байдал, давтамж, учруулсан хохирол, хуульд заасан шинжээс хамааран Зөрчлийн тухай хууль эсвэл Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг байна. Don Dior нэрээр танигдсан иргэн М-ийн хувьд энэ оны 4 дүгээр сард гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийтгэл оногдуулжээ.

Don Dior нэрээр танигдсан иргэн М-д Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй