Дуучин A-Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ

0 comments
A COOL

Дуучин A-Cool буюу Б.Анхбаяр согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ. Уг хэрэг явдал наймдугаар сарын 8-ны өдөр “The Hu” хамтлагийн тоглолтын дараа гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Хэрэг явдал ба зүйл анги

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Анхбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, эргэн тойрны эд зүйлсийг нь эвдэж танхайрсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд цагдаагийн байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэх зүйл ангиар яллагдагчаар татах санал гаргасан байна.

Хуулийн хариуцлага ба холбогдох томилгоо

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д:

“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2,700-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Ташрамд дурдахад, дуучин A-Cool буюу Б.Анхбаяр нь наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт, маркетинг хариуцсан албанд томилогдон ажиллаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй