Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
О.Гантулгыг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дуучин О.Гантулгын соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагналаа. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх салбар бүрийн шилдэг зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулж буй нь энэ юм.

Гитар хөгжмөөрөө олны хайрыг татсан залуу уран бүтээлч

Өөрийн өвөрмөц өнгө төрхөөрөө ялгардаг дуучин О.Гантулгыг үзэгчид гитартай дуулдгаар нь сайн мэддэг билээ. Тэрбээр 2024 онд өөрийн бие даасан “Он жав” тоглолтоо амжилттай зохион байгуулж байсан бөгөөд уг тоглолтын гол илэрхийлэл нь түүний үнэнч нөхөр болсон гитар хөгжим байсан юм. Залуу дуучны урын санд үзэгчдийн сонсох дуртай дараах бүтээлүүд багтдаг.

  • “Намрын хонгор салхи”, “Цагдаа”
  • “Нарны жим” киноны дуу
  • “Хорвоод ганцхан ээждээ”
  • “Эвийн түшигтэй анд”, “Мөрөөдөл”

Эдгээр бүтээлүүдээ тэрбээр гитарын аялгуутай хослуулан амилуулж, сонсогчдын хүртээл болгосоор ирсэн. Өдгөө соёл, урлагийн талбарт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ тодорхойлж чадсан түүний хөдөлмөр зүтгэлийг ийнхүү төр засаг нь үнэлж, хүндэт шагналаа хүртээв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй