Оюу ногоон үс, пирсингийг нь дуурайжээ: Ким Кардашьян Хэллоуины баяраар төрсөн охин шигээ хувцаслав

0 comments
kim kardashian north west halloween costume

Реалити шоуны од, бизнес эрхлэгч, инфлюэнсер бөгөөд жүжигчин, 45 настай Ким Кардашьян Хэллоуины баяраар ер бусын дүр төрх бүрдүүлж, олныг гайхшрууллаа. Тэрээр 13 настай охин Норт Уэстийнхээ хэв маягийг тун нарийн дуурайсан нь цахим сүлжээний зарим хэрэглэгчдийг Ким-ийг өсвөр насны охинтой андуурахад хүргэжээ.

Ким энэхүү хувирлынхаа зургуудыг Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Баярын дүр төрхдөө зориулж тэрээр урт оюу цэнхэр өнгийн хиймэл үс, нүдээ тодотгосон тод будалт, хиймэл сормуус болон нүүр, гар дээрээ хиймэл пирсинг зүүжээ. Мөн зурагтай хар богино ханцуйтай цамц, судалтай урт ханцуйтай цамц, гавлын ясан зүүлттэй бүдүүн мөнгөлөг гинж болон готик 3D загвартай урт хиймэл хумсаар охиныхоо стилийг бүрдүүлсэн байна.

Оюу ногоон үс, пирсингийг нь дуурайжээ: Ким Кардашьян Хэллоуины баяраар төрсөн охин шигээ хувцаслав

Түүнчлэн Кардашьян охиныхоо зураг авахуулахдаа гаргадаг өвөрмөц хэв маягийг ч яг таг давтжээ. Нэгэн зураг дээр тэрээр амаа гараараа халхалсан байх бөгөөд энэ нь Нортын нийтлэлүүддээ байнга гаргадаг өвөрмөц үйлдэл юм.

«Хэллоуин-2026» хэмээн тэрээр зурагтаа товч тайлбар бичжээ. Кимийн энэхүү хувиралтыг гэр бүлийнхэн нь ч өндрөөр үнэлсэн байна. Түүний эгч Кортни «Ихрүүд!» гэж сэтгэгдэл үлдээсэн бол ээж Крис Женнер энэ санааг маш хөгжилтэй хэмээн сайшаажээ.

Сүүлийн саруудад тод цэнхэр үс, наадаг пирсинг, готик хэв маягийн гоёл чимэглэлээс шалтгаалан Норт охины стиль цахим сүлжээнд хүчтэй шүүмж, хэлэлцүүлэг дагуулаад байгаа билээ. Өмнө нь Норт түүний төрхийг хэт бараан, баргар байна гэж шүүмжилсэн хүмүүст хариулахдаа хүнийг гадаад үзэмжээр нь бүү дүгнэ хэмээн хүсэж байв. Харин Ким тодорхой хязгаар тавьдаг ч охиндоо өөрийн хэв маягаа туршиж үзэхийг зөвшөөрдөг хэмээн тайлбарлаж байсан юм.

Оюу ногоон үс, пирсингийг нь дуурайжээ: Ким Кардашьян Хэллоуины баяраар төрсөн охин шигээ хувцаслав

Ким Кардашьян хуучин нөхөр, реппер Канье Уэстээс төрсөн дөрвөн хүүхэд буюу Норт, Сейнт, Чикаго, Псалм нарыг өсгөж байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй